Оросын ард түмэн хамгийн хүнд бэрхшээлийг даван туулах чадалтай жинхэнэ эв нэгдэлтэй ард түмэн. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Суздаль хотод гүн Дмитрий Пожарскийн бунханыг нээх ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Тэрээр Ард түмний эв нэгдлийн өдөр ард түмэндээ баяр хүргэлээ. Москваг 1612 онд польшийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Суздалийн гүн Дмитрий Пожарский, Нижгородын худалдаачин Кузьма Минин нарын удирдлаганд ардын журамт цэргийн байгуулсан ялалтыг тохиолдуулан энэ баярыг тэмдэглэдэг. Тэд нийгмийн байдал, шашин шүтлэг, гарал үүслээс үл хамааран ард түмний баатарлаг үйлс, эв нэгдлийг харуулсан билээ. Харамсалтай нь хожим энэ сургамжийг мартсан нь Суздалийн гол сүмийн бунханд оршуулсан Дмитрий Пожарскийн хувь заяа гэрчилж байна. 1923 оны зун энэ сүмийн бунханыг улс төрийн хоригдлуудын хуаран болгохоор шийдэж, гүнгийн цогцсыг тэндээс зайлуулсан юм. Өнөө цагт Д.Медведевийн ачаар түүнийг дурсгалыг сэргээлээ. Бунханыг дахин сэргээх ёслолын үеэр ерөнхийлөгч мэдэгдэхдээ: Орос улс дайн самууныг даван туулах, улс орноо нэгтгэх хүнд зорилтыг нэг бус удаа шийдэж байсан. Энэ үйл явдал 17-р зууны эхэнд, ардын журамт цэрэг цуглуулах шийдвэрийн ачаар, гүн Дмитрий Пожарскийн хүсэл зориг, цөхрөлтгүй чанар, хүсэл зоригийн ачаар журамт цэргийг цуглуулаад зогсохгүй үр дүнд хүрсэн. Энэ үед хэлж заншснаар, ард түмэн өөрсдөө өөрсдийгөө чөлөөлсөн. Энэ мэт үйл явдал өнөөдөр ч биднийг нэгтгэж, бид үнэхээр нэгдмэл ард түмэн гэж үзэх үндэслэлийг тавилаа гэдэгт би итгэлтэй байна. Удаа дараа тулгарсан ноцтой асуудлыг даван туулах чадвартай ард түмэн. Дайснаа олон удаа дарсан ард түмэн. Гарз, хохирол амссан ч, хүчтэй, эр зоригтой үлдсэн ард түмэн. Гүн Пожарский үүнийг үлгэр жишээ билээ хэмээн төрийн тэргүүн тэмдэглэв. Төгсгөлд нь ерөнхийлөгч Д.Медведев үндэсний баярыг тохиолдуулан оросын ард түмэнд баяр хүргэв. 17-р зуунд эх орны чөлөөлөх дайн эхэлсэн Суздальд Ард түмний эв нэгдлийн өдрийн баяр онцгой мэдрэгдэж байна гэж тэр тэмдэглэллээ.