Орос улсад Павел Лунгины “Хаан” кино гарлаа. Киноны үйл явдал 16-р зуунд Догшин Иван улс орныг захирч байсан эмгэнэлт үеийг харуулдаг. Дошин Иваны цэргүүдийн айдас хүйдэст автсан Орос орныг харуулдаг. Түүхэн-гүн ухааны киноны гол санаа нь “бурханыг төр засгаар солихоор” шийдсэн догшин Иван, мөн хаант засгийг эсэргүүцэгч хамба Филипп хоёр хувь хүний тэмцлийг харуулдаг. Москвагийн 31 дэх олон улсын кино наадмыг “Хаан киногоор” эхэлсэн юм. Каннын кино наадамд энэ кино гадаадын үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Догшин Иваны дүрийг бүтээсэн жүжигчин Петр Мамонов, мөн Филипп хамба ламын дүрд тоглож, кинонд сүүлчийн удаа дүрээ мөнхөлсөн Олег Янковский нар дотоодын киноны түүхэнд шилдэг хослол болсон гэж кино шүүмжлэгчид үзэж байна.