0 Алтны үнэ өнөөдөр ээлжит дээд хэмжээнд хүрлээ. Лондоны арилжаагаар унци алт 1093 доллароос давжээ. ОУВС 200 тонн алтыг Энэтхэгт худалдах тухай зарласан нь алтны үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Америк долларын евротой харьцах ханш унаж байгаатай энэ мэдээ давхцлаа. ОУВС валютын хомсдлын улмаас алтны нөөцийн талыг худалдахаар шийдсэн юм.