Орос улс А/Н1N1 томууг дарахад бэлэн байна гэж Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны дэд сайд Вероника Скворцова мэдэгдэв. Эрүүл мэндийн газар, сүлжээ эмийн сангуудыг томуугийн эсрэг шаардлагатай эм бэлдмэл, хувь хүнийг хамгаалах хэрэгсэл, уушгины агаарыг зохиомлоор сэлгэх аппаратаар бүрэн хангасан. Эмнэлэгт хэвтэж эмчлэх нэмэлт байр бэлдсэн. Өнөөгийн байдлаар Орос улсад 3122 хүн “гахайн томуу” туссаныг лабораторид тогтоосон бөгөөд тэднээс 14 хүн нас баржээ. Улирлын томуугийн өвчлөлөөр тахлын босго давсан нутагтай хиллэдэг бүс нутагт 11-р сарын 9-өөс хүн амыг А/Н1N1 томуугийн эсрэг вакцинд хамруулах кампанит ажил өрнүүлнэ хэмээн Скворцова хэллээ. Өнөөгийн байдлаар Сахалин, Хабаровск, Өвөрбайгалийн хязгаарт байдал нэлээд хүнд байна. Үүний зэрэгцээ Буриадад улирлын томуу, амьсгалын замын хурц халдварт вирус, мөн А/Н1N1 томууийн вирус тархасанаас байдал хүндэрсэнтэй холбогдуулан онц байдал тогтоогоод байна.