Оросын үнэн алдартны шашны сүм Казанийн шүтээн дарь эхийн баярыг тэмдэглэж байна. Ард түмний хамгийн их хайрладаг ид шидтэй шүтээнийн нэг нь энэ юм. Олон жил тогтсон уламжлалын дагуу хамба лам Кирилл Улаан талбайн Казанийн цогчин дуганд мөргөл үйлдэв. Дараа нь хамба лам москвагийн соёлын төв “Манеж” хүрсэн залуучуудын жагсаалыг тэргүүллээ. Энэ төвд “Үнэн алдартны шашны Орос улс” үзэсгэлэн гарч байна. Орос оронд Казанийн дарь эхийн баярыг ардын хуанлид чухал өдөр хэмээн тэмэгдэглэсэн байдаг. Нэг ёсондоо өвлийн улирал эхэлдэг босго өдөр юм. Үүнээс гадна Орос оронд энэ өдөр хуримладаг байжээ. Энэ өдөр хуримласан гэр бүл аз жаргалтай байдаг гэж үздэг байна.