НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун палестины байшин барилгыг нураах, эзлэгдсэн нутаг дэвсгэрт еврейн сууринг өргөтгөх, израилийн эрх баригчид сүүлийн үед зүүн Иерусалимд идэвхжүүлж байгаа бусад “өдөөн хатгасан үйл ажиллагаагаа”зогсоохыг Израильд уриаллаа. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд мягмар гаригийн орой тараасан ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай дурджээ. Израилилйн шүүхийн холбогдох тогтоол авсны дараа еврейн суурьшигчид мягмар гаригийн өглөө палестин өрхийн байшинг булаан авчээ. Зүүн Иерусалимд сүүлийн долоо хоногт Израиль сөргөлдөгч талуудын уялдуулсан Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах “Замын зураг” төлөвлөөгөөгөөр хүлээсэн үүргээ зөрчин хууль бусаар суурьших ажиллагааг өргөжүүлсээр байна.