Алс Дорнодын залуу эрдэмтдийн инновацийн сүүлийн үеийн бүтээлийн үзэсгэлэнг Алс Дорнодын тойргийн залуучуудын холбооны хөтөлбөрөөр өнөөдөр Владивосток хотод нээлээ. Приморийн зохион бүтээгчид ердийнхөөс хэд дахин хүчин чадалтай шинэ зайн прототипийг танилцууллаа. Эрүүл мэндийн байдлаа шалгах хүсэлтэй хүн Владивостокийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн инновацийн бүтээлийг ашиглах боломжтой. Тухайлбал үзэсгэлэнд тавьсан тусгай артериографын тусламжтайгаар хэдхэн минутанд зүрх судасны өвчнийг оношилно. Номхон далайн эдийн засгийн улсын их сургуулийн залуу эрдэмтэд эмчилгээний зориулалттай талх гурилан бүтээгдэхүүнийг танилцууллаа. Үзэсгэлэнд оролцогчид “Шилдэг инновацийн санаа”, “Шилдэг инновацийн төсөл”, “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн гурван төрлөөр инновацийн бүтээлээ шинжээчдэд танилцуулна. Шинжээчдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр дүнг гаргана.