АНУ-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчид стратегийн давшилтын зэвсгийн хэмжээг хорогдуулах тухай Вашингтон, Москвагийн хүчин чармайлтыг сайшаалаа. Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гарын үсэг зурсан тунхаглалд энэ тухай өгүүлжээ. Үүнээс гадна талууд цөмийн туршилтыг хориглох тухай бүх талын гэрээ, туршилтыг хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.