Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэндээ хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Нью-Йоркийн бараа таваарын биржийн мягмар гаригийн худалдаагаар унци алтны үнэ 1088 доллароос давжээ. Өмнө нь 10-р сарын 14-нд унци алтны үнэ 1072 доллар болж, хамгийн дээд хэмжээнд хүрч байсан юм. Нью-Йоркт баррель нефть 79 доллар, Лондонд 78 доллар байна.