Орос улс ард түмний нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Самуун үеийн төгсгөлд буюу 17-р зууны түүхэн чухал үйл явдлыг тохиолдуулан энэ баярыг тэмдэглэж байна. Кузьма Минин болон Дмитрий Пожарксийн журамт цэрэг 1612 онд Москваг дайснаас чөлөөлсөн юм. Романовын удмын анхны төлөөлөгч Михаил хаан ширээнд заларч, орос улс сэргэж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Д.Медведев Суздальд баяраа тэмдэглэж байна. Москвагаас зүүн зүгт орших түүхэн энэ хотод оршуулсан гүн Пожарскийн бунханыг төрийн тэргүүн нээнэ. Бүх Оросын болон Москвагийн хамба нийслэлийн Улаан талбай дахь Казаний цогчин дуганд ном хурна. Казанийн шүтээн Богородиц нь 1612 оны ардын журамт цэргийн гол шүтээн байсан юм. Хамба оросын ард түмний нэгдлийг бэлэгдсэн жагсаалыг тэргүүлнэ.