“Оросын дуу хоолой” радио станц телевизийн “Вести” “Кино салбар” нэвтрүүлгийн радио тусгай хувилбартай боллоо. Энэ нэвтрүүлгээр Орос улсад бүтээж, хийсэн киноны тухай өгүүлнэ. Нэвтрүүлэг бүрээр дотоодын орлого ихтэй кино, зураг авалтаас хийсэн мэдээ, мөн үндэсний кино прокатын шинэ бүтээлтэй сонсогчдоо танилцуулна. “Кино салбар” радио нэвтрүүлгээр оросын кино салбарын найруулагч, продюссер, оддын тайлбар, шинэ киноны хамгийн онцгой хэсгийг танилцуулна. “Оросын дуу хоолой” радио дэлхийн 39 оронд нэвтрүүлэг цацдаг хуучин радио компани билээ. 109 сая сонсогчтой энэ радио “Би-Би-Си”, “Америкийн дуу хоолой”, “Германы долгион”, “Францын радио” зэрэг олон улсын хамгийн нөлөө бүхий 5 радио станцад багтдаг юм.