Лондон дэлхийн санхүүгийн нийслэл боллоо. Нью-Йорк хот эдийн засгийн индэрээс буулаа. Өнгөрсөн жил санхүүгийн төв болж байсан энэ хот гуравдугаар байрт орсон гэж Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд тулгуурласан сүүлийн үеийн судалгаанаас америкийн долоо хоног тутмын “Бизнесуик” сэтгүүл иш татан мэдээлэв. 55 орныг жагсаахдаа бизнес эрхлэх орчин, фондын зах зээлийн хэмжээ, технологийн дэд бүтэц хөгжсөн байдал, зээл авах боломж, хүний капитал зэрэг 120 гаруй үзүүлэлтийг форум харгалзсан байна. Өнгөрсөн жил жасгаалтын есдүгээр байрт байсан Австрали улс санамсаргүй хоёрдугаар байрт оржээ. Сингапур, Гонконг тус тус 4 болон 5-р байрт орж, мэдэгдэхүйц ахижээ. Европын аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн Франц, Герман улс санхүүгийн хувьд хамгийн таатай улс орны эхний 10-т багтаагүй байна. Хятад улс жагсаалтын 26, Орос улс 40-р байрт байна.