Орос улсын засгийн газрын тэргүүн Владимир Путин орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын анхны наадмын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. “Оросын дуу хоолой” радиогийн ивээлд болж байгаа энэ форум орос хэлээр нэвтрүүлэг дамжууладг үндэсний радио станц, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг анх удаа Москва хотноо цуглууллаа хэмээн мэндчилгээнд өгүүлжээ. Орос хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг радиог хөгжүүлэх, нэвтрүүлгийг нь дэлхийн радиогоор дамжуулах асуудлыг хэлэлцэхэд энэ уулзалт таатай талбар болж байна гэж ерөнхий сайд хэллээ.
Энэ форумд Дэлхийн олон арван орны дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон компанийн төлөөлөгч, орос хэлээр нэвтрүүлэг цацдаг гадаадын тэргүүлэх радио станцын техникийн мэргэжилтэн, тэргүүлэх радио, сэтгүүлч, удирдагчид оролцож байна. “Оросын дуу хоолой” радио 80 жилийн ойг тохиолдуулан энэ наадмыг зохион явуулж байна. Дэлхийн улс орны орос хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг радио станцууд мэдээллийн нийт орон зайд түүхэн баялгийг хадгалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин форумыг нээлтэд үг хэлэхдээ тэмдэглэв. Ард түмний нэгдлийн баярын өмнө энэ арга хэмжээ болж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг юм хэмээн Сергей Нарышкин тэмдэглэв. 
Энэ баяр манай өвөг дээдсийн эр зориг, Орос улсын алдар цуу гавьяа билээ. Энэ манай түүхэн болон сэтгэл зүрхний баялгийн салшгүй хэсэг юм. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станц мэдээллийн нэгдсэн орон зай бүрдүүлж дээрх баялгийг хадгалахад хувь нэмэр оруулж байна. Та бүхэн иргэд, манай орон, гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүд, Орос оронд хайртай хүн бүрийг нэгтгэж байна. Энэ өдөр дэлхийн тэргүүлэх радио станцын нэг “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэхэд надад таатай байна. Мэргэжлийн нэр хүндээ маш өндөр түвшинд хүргэж, эх орны радио нэвтрүүлгийн тулгын чулууг тавьсан радиогийн ахмадуудад онцгой талархаж байна. Өнөөдөр “Оросын дуу хоолой” радио дэлхийн тэргүүлэх таван радио станцад багтаж байна. Тус радио 100 сая орчим сонсогчтой. Сергей Нарышкин “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон, ажилтнуудад төр засгийн дээд шагнал гардууллаа. Тухайлбал Манай радио компанийн улс төрийн тоймч Валентин Зориныг Найрамдалын одонгоор шагнасан юм.  Наадамд оролцогчид орос хэлээр нэвтрүүлэг цацдаг Олон улсын холбоо байгуулах саналыг хэлэлцлээ. Ийм нэгдэл радио станцуудад хамтарсан төсөл хэрэгжүүлж, мэдээ материал солилцох боломж олгоно гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий тэмдэглэв. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиог хөгжүүлэх сонирхолтой гадаадын түнш улам нэмэгдэж байна. Ихэнх радио станц хязгаарлагдмал төсөвтэй билээ. Харин “Оросын дуу хоолой” радио олон жилийн өмнөөс орос хэлээр нэвтрүүлэг цацаж байгаа, нэвтрүүлгийн арвин архивтай тул тэдэнд туслах боломжтой.  “Орос орноос алс оршин суугаа ч, орос хэлийг хадгалж, шинэ үеийнхэнд энэ мэдлэгээ дамжуулж байна” гэж наадамд оролцогч, германы “ФанкхаусЕвропа” радио станцын ерөнхий редактор Олег Зиньковский мэдэгдэв. Орос хэлний гайхалтай ертөнцтэй дөнгөж танилцаж байгаа, орос хэлэнд дуртай хүмүүст энэ форумын ач холбогдл үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна хэмээн тэр үзэж байна:  Бид өнөө хир бие биенээсээ алс байсан тул энэ форум мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах гайхалтай талбар болж байна. Германд ажилладаг орос хэлтэй сэтгүүлчдийг би муухан мэдэнэ. Германаас өөр газар болж байгаа бүхэн надад үл мэдэгдэх газар хэвээр байна. “Оросын дуу хоолой” радиогийн ачаар орос хэлээр нэвтрүүлэг цацдаг өөр радио станц байдаг тухай мэдэж, ажил нэгт нөхөдтэйгээ танилцаж байна. Харин дээрх холбоо миний бодлоор хамтарсан төсөл хэрэгжүүлж, нэвтрүүлэг солилцох ёстой. Гадаадад байгаа орос хэлээр ярьдаг хүмүүсийг нэгтгэх нь орчин үеийн Орос улсын чухал зорилтын нэг хэмээн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев мэдэгдлээ.  Гадаадад орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиог суртал ухуулгын хоолой хэмээн ойлгож байсан. Энэ тийм биш юм. Энэ нь Орос улсын тухай бодитой мэдээллийн чухал эх сурвалж билээ. Би нэн сонирхолтой үзэгдэлтэй олонтаа тулгарч байсан. Сэтгүүлч, дипломатч, улс төрч зэрэг гадаадынхан Орос улсад очоод, гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дүрсэлж байгаа Орос улсаас тэс ондоо улс орныг харсанаа ярьдаг. Энэ асуудлыг шийдэх нь орос хэлээр гардаг хэвлэл, орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн чухал зорилт гэж би үзэж байна. Наадмын хүрээнд “Ардын сурвалжлагч” олон улсын уралдаан боллоо. Үүнд Европ, хойд Америк, Ази, Африк, Австрали зэрэг бүх тив, 36 орны уран бүтээлч оролцов. “Ардын сурвалжлагч” нь нийгмийн янз бүрийн статус, янз бүрийн нас, мэргэжилтэй мэргэжлийн бус сурвалжлагчид юм. Сэтгүүл зүй болон өөр бусад үйл ажиллагаандаа орос хэл ашигладаг социологич, гэрийн эзэгтэй, аялал зохион байгуулагч, оюутан, багш, эмч нар уралдаанд бүтээлээ илгээсэн байна.