Москва хотноо “Оросын дуу хоолой” радиогоос зохион байгуулж байгаа орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын анхны наадам үргэлжилж байна. “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойг тохиолдуулан энэ наадмыг зохион байгуулж байна. Радио, интернетийн сувгаар орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, нутаг нэгтнүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд наадам чиглэж байна. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг гадаадын радио станцын төлөөлөгч, орос үндэстнүүдийн гадаадын холбоодын төлөөлөгч, “Оросын дуу хоолой” радиогий хамгийн идэвхтэй сонсогчид энэ наадамд оролцож байна.