Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайд энэ албан тушаалд дахин сонгогдсонд баяр хүргэсэн мэндчилгээ илгээлээ. Орос-Афганистаны нөхөрсөг харилцаа, хоёр орны олон төлөвлөгөөт хамтын ажиллагаа нь цаашид Орос, Афганистаны ард түмний сайн сайхан байдал, бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох ашиг сонирхолыг хангахад эрчимтэй хөгжинө гэдэгт тэр итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр дамжуулсан мэндчилгээнд Орос улсын төрийн тэргүүн хараат бус, ардчилсан Афганистан улс байгуулах, улс оронд шударга, урт хугацаанд энх тайван тогтооход нөлөөлөх, тус улсын нийгэм-эдийн засгийн байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла нэрээ татсаны дараа Афганистаны Сонгуулийн төв комисс даваа гаригт одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд ялсан хэмээн зарлаж, хоёр дахь шатны сонгууль явуулахаа больсон юм.