Домогт цасан уулын хөвч Килиманжарогийн Кибо гол оргил нь далайн түвшнээс 5895 метрийн өндөр бөгөөд Африкийн хамгийн өндөр цэг юм. Энэ орой ойрын хорин жилд хайлж магадгүй байна. Уулын хөвчийн мөсийг судалсан америкийн хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн гэж Ройтерс агентлаг уламжлав. Сүүлийн 12 жил уулын мөс энэ жилийнх шиг хайлж байгаагүй болохыг тэд тогтоожээ. 2000-2007 онд Африкийн дээд цэгийн мөсөн давхаргын 26 хувь нь хайлсан юм. Танзанийн гол дурсгалт зүйлийн нэг энэ мөсөн уулыг зорьж ирдэг жуулчдын тоонд энэ байдал сүүлийн жилүүдэд сөргөөр нөлөөлж байна. Жуулчид Африкийн тус улсын төсөвт жил тутам 50 сая долларын орлого оруулдаг юм. Килиманжаро уулын хамгийн өндөр оргил Кибо үүлэнд замхардаг ч, төвөггүй авирах боломжтой юм. Уулын хөвч Килиманжаро түүний цасан хучлага нь зөвхөн шинжлэх ухааны үзэгдлийн хувьд сонирхолтой биш билээ. Америкийн зохиолч Эрнест Хемингуэй уулын төрх байдалд татагдаж, “Килиманжорийн цас” шилдэг өгүүллэгээ бичиж, хожим дэлгэцнээ амьдруулсан юм.