Украинд дэгдсэн томуугийн тахал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг хүлээн зөвшөөрлөө. Халдварт өвчинтэй тэмцэх шуурхай арга хэмжээ авах тухай Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Өвчтэй хүмүүсийн тоо 255 болсон байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэргсэлд дурдсанаар томуугийн 70 хүн нас баржээ. Украины Ерөнхий прокурорын газар тахал өвчинтэй тэмцэх журам зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Улсын төсвөөс үүнд зориулсан хөрөнгийг албаны хүмүүс үр ашиггүй хуваарилсан хэмээн тус газар үзэж байна. Улс орны баруун хэсгийн 9 мужид хорио цээр хэвээр, бүх сургуулийг хааж, олон нийтийн арга хэмжээ зохион явуулахыг хоригложээ. Украины байдалд хөрш орнууд түгшиж байна. Словакийн засаг захиргаа даваа гаригт словак-украины хилийн хоёр гарцыг хаасан юм. Польшийн ерөнхий сайд Европын комисссийн тэргүүн, мөн Европын Холбоог даргалж байгаа Шведэд захидал илгээж, Украинд эм, эмнэлгийн зориулалттай хэрэгслээр туслахыг хүссэн байна. Үүний зэрэгцээ “Роспотребнадзор” байгууллагын мэдээгээр Орос улсад А/Н1N1 томуугаар 10 хүн нас барсан байна. Ихэнх тохиолдолд хүмүүс хожуу эмнэлэгт хандаж байна. Өвөрбайгал, Крансноярск, Хабаровск, Приморийн хязгаар, Сахалин муж, Москвад байдал одоо нэлээд хүнд байна.