Орос улсад оны эцэст А/H1N1 шинэ төрлийн томуугийн 35 сая тун вакцин авчирна. Эрүүл мэнд болон нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова энэ тухай мэдэгдэв. Тахлын босго давсан бүс нутагтай хиллэдэг газар томуугийн эсрэг вакцин хийнэ гэж тэр хэллээ. Үр нөлөөтэй, аюулгүй болохыг эмнэлгийн туршилтаар харуулсан эхний 3 сая тун вакциныг 11-р сарын 7-нд авчирна. Орос улсад өнөөгийн байдлаар хэдэн зуун хүн шинэ вирусээр халдварлаж, 10 хүн амь насаа алджээ.