Сахалины амьтны хүрээлэнгийн баавгайнууд хатуу хүйтэн өвөл болохыг мэдэрч урьд жилуудээс нэг сарын өмнө ичээндээ орлоо. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр гимлайн 2 баавгай 10-р сарын сүүлчээс ичсэн ба 2 хүрэн баавгай унтаж эхэлсэн байна. Илбэнх, зараа, дорго, илбэнх маягийн нохойнууд нүхнээсээ гарч ирэхгүй байна. Эдгээр амьтад ноднин жил 11-р сарын 2-р хагасд ичсэн бөгөөд одоо амьтны хүрээлэнгийн үзэгчидэд харагдахгүй болжээ. Мөн зэрлэг баавгай ч ичээндээ оржээ.