Үр тарианы худалдан авах үнийг тогтворжуулахад туслах үр тарианы дотооддоо худалдан авах ажиллагаа (интервенц) Орос улсад гараагаа авч байгаад оросын хөдөө аж ахуйнхан ихээхэн найдлага тавьж байна. 10-р сарын 30-ны байдлаар интервенцд оролцохоор, улсад 7-н сая тонн үр тариа худалдаж чадах 1000 гаруй газар тариалангийн компаниуд бүртгүүлээд байна. Худалдан авах ажиллагаа Москва, Санкт-Петербург, Донын Ростов, Доод Новгород, Самар, Екатеринбург, Новосибирск зэрэг хотуудын биржийн талбайнууд дээр болно. Мөн хүрхэд бэрх 32 талбай дээр явагдана. Үр тариа дотооддоо худалдаж авах энэ ажилд улс 9.5 тэрбум рубль зарцуулна.