Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин Оросын дуу хоолой радио станцийн 80-н жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж зарим нэг ажилтануудад төрийн шагнал гардууллаа. Баярын үйл ажиллагаа өнөөдөр москвагийн «Президент-отель»-д болж байна. Оросын ерөнхийлөгчийн зарлигаар эх орны радио нэвтрүүлгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөр, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тул тус радио станцийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. Нарышкин ОДХ радиогийн ажилтнуудад төрийн хэд хэдэн шагнал, тэр дундаа эх орны радио сэтгүүл зүйн оргил болж тус радиод олон арван жил ажилласан, улс төрийн тоймч Валентин Зоринд «Найрамдлын» одон гардуулсан байна. ОДХ радио бол 100-н сая сонсогчтой дэлхийн тэргүүлэх радио станцийн нэг билээ. 1929 оны 10-р сарын 29-нд ажлаа эхэлсэн юм. Тус радио станцийн гол зорилго нь дэлхийн хамтын нийгэмлэгийг Орос улсын амьдралтай танилцуулах, дэлхийд болж байгаа үйл явдалд хандаж байгаа түүний чиглэл хандлага, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдээ нэгтгэх, орос хэл, соёлыг дэлхий дахинд түгээх зэрэгт оршиж байна. Өнөөдөр ОДХ радио орос хэл болон 39-н гадаад хэл дээр 160-н оронд богино, дунд долгион, ФМ үеэлзэл болон хиймэл дагуулын болон гар утасны сүлжээгээр нэвтрүүлгээ дамжуулж байна. 1996 оноос эхлэн мультмедиа хэлбэрээр 33-н хэлээр интернетээр нэвтрүүлгээ цацаж байна тус радиогийн веб хуудсанд 140-өөс дээш улсын хэрэглэгчид орж байна.