Лалын байгуулагын бага хурал, Иерусалим дах шүтээн газруудын хувь заяаны талаар НУБ-ийн АЗ-ийг яаралтай хуралдуулах санал гаргалаа. Жүүд болон лалын шүтээн газар болох Сүмийн ууланд өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлын тухай яригдаж байна. Лалуудын мэдэлд байгаа шүтээн газрын статусыг израйлууд өөрчлөх гэж байна гэсэн цуу яриа араб оршин суугчдын дунд түгсэнээс болж үймээн болсон байна. Арабын жагсагчид израйлийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас 18-н хүн баривчлагджээ.