Өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ, АНУ-ыг зуучлагчидгүйгээр шууд хэлэлцээр хийхийг уриалаад, урьд нь тасарсан байсан Солонгосын хойг дээр цөмийн зэвсэг хураах талаарх 6-н талын хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Вашингтон, Пхеньяны хооронд итгэлцэлийг бэхжүүлж, дайсагнасан байдлыг арилгахгүйгээр 6-н талын хэлэлцээрийг сэргээж, хүссэн үр дүнд хүрэх арга байхгүй гэж ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Одоо АНУ л зоригтой шийдвэр гаргах цаг боллоо. «Хэрвээ АНУ одоо болтол бидэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн биш байгаа бол бид өөрийн замаар явна гэж»- Пхеньян урьдчилан санууллаа. БНАСАУ цөмийн зэвсэгээ цаашд нэмэгдүүлэх чиг бодлогын талаар яриа болж байна гэж гадаадын тоймчид үзэж байна.