Хойт Солонгос АНУ-ыг «хэлэлцээний ширээний ард суухыг» уриаллаа. БНАСАУ-ын гадаад улс төрийн байгууллагын мэдэгдэлд өгүүлэхдээ, Солонгосын хойгын цөмийн асуудлыг шийдвэрлэх ухаалаг замыг эрж хайж эхлэхийг санал болгожээ. Орос, Хятад болон бусад орнууд оролцсон 6- талын хэлэлцээрт буцахад Пхеньян бэлэн байна. Олон талын хэлэлцээр нь энэ зорилгод хүрэх хамгийн шилдэг механизм гэж эдгээр орны төлөөлөгчид мэдэгдлээ.
Зургаан талын хэлэлцээр 2008 оны 12-р сард тасалдсан билээ. Тэр үед Хойт Солонгос, 6-н талт хэлэлцээрт оролцогч Орос, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын гаргасан цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хумих механизм үнэмшилгүй байна гэж үзсэн юм. Пхеньяний цөмийн пуужингийн ажиллагаа идвэхижсэн явдлыг шүүмжилж НҮБ-ийн АЗ-ийн гаргасан тогтоолын дараа хэлэлцээрт бүр оролцохоо больсон юм. Энэ оны 10р сард Хойт Солонгосын удирдагч, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх талаар АНУ-тай шууд хэлэлцээр хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Хойт Солонгосын одоогийн мэдэгдэл бол энэ чиглэлд хийж байгаа бас нэг алхам юм. Хэрвээ АНУ хэлэлцээрт бэлэн биш байвал бид өөр замаар явна гэж баримт бичигт заасан байна. Өөрөөр хэлвэл БНАСАУ тогтоон барих хүчнийхээ потенциалийг нэмэгдүүлэх замдаа эргэж орно гэсэн үг. Ойрын хөрш Япон, Өмнөд Солонгос улсуудад америкийн цэргүүд байрлаж байгаа нөхцөлд Пхеньян үүнийг хийх эрхтэй гэж үзэж байгаа юм. АНУ, БНАСАУ-тай хоёр талын хэлэлцээр хийх ёсгүй гэж урьд нь мэдэгдэж байсан. Билл Клинтоны энэ оронд хийсэн айлчлал эргэлт гаргасан. Тэрээр Ким Чен Ирт, Барак Обамагийн илгээлтийг гардуулж АНУ хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгийг ойлгуулсны дараа энэ саналыг гаргасан. Үүнээс хойш Хойт Солонгос,дэлхийн хамтын нөхөрлөлийг алгасан Вашингтонтой шууд хэлэлцээр хийхийг удаа дараа санал болгосон. АНУ, БНАСАУ хоёрын хэлэлцээр нь 6- талын хэлэлцээрийн угтвар нөхцөл болох ёстой гэсэн байр суурь дээр Цагаан ордон хатуу зогсож байна. Бага Буш засгийн эрхэнд байхад америкууд хэд хэдэн нааштай алхамууд хийсэн. Жишээлбэл, Хойт Солонгосыг терроризмийг санхүүжүүлэгч орнуудын цэсээс хассан. Гэхдээ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг өөрчлөөгүй. Солонгосын хойгын цөмийн асуудлыг шийдэхийн тулд Вашингтон, Пхеньян хоёр ямар нэгэн арга зам хайх хэрэгтэй болно. Үүнийг шийдэх механизм бол 6- талын хэлэлцээр юм.