Банкуудын бараг 10 орчим хувь нь 2010 оны 1-р сарын 1-ээс Оросын санхүүгийн зах зээлээс гарна. “ Банк болон банкны үйл ажиллагаа”-ы тухай хуулийн дагуу 90 сая рублээс бага капиталтай /3 сая орчим доллар/ зээлийн байгууллагын лицензийг хураана. Өнөөгийн байдлаар оросын банкны үйлчилгээний зах зээлд 1000 гаруй байгууллага байна. Бараг жилиийн өмнө өөрчлөлт оруулсан энэ хуулиар энэ салбарыг гуравны нэгээр хорогдуулна. Жижиг банкуудад бэлдэх хугацаа байсан. Өнөөгийн байдлаар зээлийн 100 гаруй байгууллага шинэ шаардлагыг хангаж чадаагүй юм. Банкийг механикаар цөөлөх бус энэ салбарыг бэхжүүлэхэд хууль чиглэсэн хэмээн Оросын банкны зээлийн байгууллагын санхүүд хяналт тавих, үйл ажиллагааны лиценз олгох газрын захирал Михаил Сухов ярьж байна. Хадгаламж эзэмшигчдийг хамгаалахын тулд хуулинд ийм өөрчлөлт оруулсан. Банкны зээлдэгч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах нэмэлт арга хэмжээ болох банкны капиталд өндөржүүлсэн шинэ шаардлага тавих нь энгийн үйл явц юм. 90 сая рублээс бага капиталтай банкны тоо хурдан цөөрч байна. Өнөөгийн байдлаар ийм 123 банк байна. Эдгээр банкны эзэмшигчид капиталаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Бид энэ үйл явцыг хянаж байгаа. Олон банкны лицензийг хураах хэрэг гарахгүй л болов уу. Капиталын хэмжээ бага банкууд өнөөгийн нөхцөлд зах зээлд өрсөлдөх аргагүй хэмээн Сухов ярьж байна. Тэд мөнгөн хөрөнгийг зээлдэгчдэд өндөр эрсдэлгүй татаж чадахгүй. Хэрэв тогтоосон хугацаанд эдгээр банк капитлаа нэрлэсэн хэмжээнд хүргэж чадахгүй бол эздийнх нь хүсэлтээр хүн амын хадгаламж төвлөрүүлэх эрхгүй банк бус зээлийн байгууллага болгон өөрчилнө. Банкийг капиталжуулснаар банкны салбарыг гарцаагүй бэхжүүлнэ гэж Орос улсын бүс нутгийн банкуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков үзэж байна. Жижиг банкууд бүс нутгийн хадгаламж эзэмшигчдэд шаардлагатай гэдэгт тэр итгэлтэй байна. Тиймээс тус Холбоо жижиг банкийг капиталын доод хэмжээг хангах шаардлагагүй бүс нутгийн банк болгон өөрчлөхийг санаачилсан юм. Бүс нутгийн банк гэдэг нь тодорхой бүс нутгийн хүрээнд ажиллах боломжтой банк юм. Тухайлбал холбооны тойрог эсвэл холбооны субьектын хүрээнд ажиллана. Хэрэв энэ санааг дэмжвэл банкууд зөвхөн тухайн тойрогт үйл ажиллагаагаа хязгаарлаж, ажлаа үргэлжлүүлнэ. Эсрэг тохиолдолд тэд банк бус зээлийн байгууллага болон өөрчлөгдөх, эсвэл лицензээ хураалгана. Төв банк жижиг банкийг татан буулгахад хадгаламж эзэмшигчид хохироохгүй байхаар харгалзсан. Тэдний хадгаламжийг зээлийн өөр банкинд тайван шилжүүлэх боломжтой гэж Аксакова ярьж байна. Хадгаламжийг даатгах тухай хуулийн дагуу хадгаламжийн хөрөнгө шилжүүлэх үйл явцыг Оросын банк болон хадгаламж даатгах агентлаг хянана гэж тэр тэмдэглэв. Мөн ирэх оны эхэнд хадгаламж эзэмшигчдийн сонирхолыг хамгаалахад чиглэсэн бас нэг хууль хүчин төгөлдөр болно. Одооноос банкууд зээлийн байгууллагын жинхэнэ эздийн нэрийг зарлах естой гэж Оросын банкны зээлийн байгууллагын санхүүд хяналт тавих, үйл ажиллагааны лиценз олгох газрын захирал Михаил Сухов ярьж байна. Хадгаламжийг даатгах тухай хуулийн өөрчлөлт энэ оны 12-р сард хүчин төгөлдөр болно. Банкууд Оросын банкинд уламжилсан мэдээллийг хязгааргүй хүрээний этгээдүүдэд өөрийн эсвэл Төв банкны вэб хуудсаар дамжуулан хүргэнэ. Зээлдэгч, хадгаламж эзэмшигчид мөнгөө хадгалсан банк хэний эзэмшил болох талаар мэдээлэлтэй байна. Олон банк энэ мэдээллийг өөрсдийн санаачилгаар хүмүүст хүргэсэн. Банкны салбарыг бохир мөнгө угаахад ашиглаж байгаа шударга бус тоглогчдыг зах зээлээс шахахын тулд ийм арга хэмжээ авч байна. Банкинд тавих шаардлагыг дээшлүүлснээр Орос улсын банкны системийг илүү найдвартай болгоно гэж тэр үзэж байна.