Оросын танк бүтээх үндсийг тавьсан хүмүүсийн нэг Зөвлөлтийн нэрд гарсан зохион бүтээгч Александр Морозовын 105 жилийн ой 10-р сарын 29-нд тохиолоо. Тэрээр гарамгай инженер Михаил Кошкинтой хамт домогт Т-34 дэлхийн хоёрдугаар дайны шилдэг танк бүтээжээ. Дэлхий дахинаа мэргэжилтнүүд өнөө хир “34” танкийн талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг. “Энэ танк гарцаагүй цэргийн техникийн жинхэнэ шилдэг бүтээл юм. Явган цэргийг шууд дэмжихэд танкинд хурдан хөдөлдөг хэрэх машины техникийн элементийг дээд зэргийн гэтлэх чадвартай маш сайн хослуулсан юм. Т-34 нь байлдааны шилдэг машин төдийгүй дэлхийн 2-р дайны домог юм. Энэ танкийг 1941 оны зун зүүн фронтод ашиглаж, германы цэргийг гайхшруулсан байна. Хүчит машиныг хараад тэд айхын зэрэгцээ шагшин гайхаж байлаа. Германчүүд Т-34 танк олзолбол таван хошуун дээр фашистын хас тэмдэг зурж, өөрсдөө ашигладаг байв. Зөвлөлтийн танк техникийн үзүүлэлтээр германы байлдааны дурын машинаас давж байсан гэж цэргийн шинжээч Игорь Желтов ярив. Юуны түрүүнд манай Т-34 танк галлах чадлаар германы Т-4 дундаж танкийг давж байлаа. Манай танкинд 1.5 км зайд германы дурын хуягт танкийг устгах чадалтай 76 мм зүссэн их буу суурилуулж байсан. Харин германы танк 100 метрийн зайд ч манай Т-34 танкны духыг онож чадахгүй байсан. Манай машиныг 500 метрийн зайд устгахын тулд онгоцны хитгийн хэсэгт орох хэрэгтэй байсан. Үүний тулд германы цэргүүдэд тодорхой хэмжээний эр зориг шаардлагатай байсан. Бүр дайн дэгдэхээс өмнө дорвитой бодож, тооцон, нөр их хөдөлмөрлөсний дүнд Т-34 танкийг бүтээсэн. Коментернийн нэрэмжит Харьковын үйлдвэрт танк зохион бүтээж, үйлдвэрлэж байлаа. Михаил Кошкин 1936 онд Харьковын үйлдвэрийн гол зохион бүтээгч болсон юм. Жилийн дараа тус үйлдвэр гинжит дугуйтай, сум нэвтэлдэггүй хуягт танк бүтээх даалгавар авчээ. Михаил Кошкин болон тэргүүлэх зохион бүтээгч Александр Морозов нар машины хөдлөх нөөцийг нэлээд нэмж, галын аюулгүй байдлыг сайжруулсан дизель хөдөлгүүртэй гинжит машин бүтээх хэрэгтэй гэж дүгнэсэн байна. Өрнөдөд дөнгөж 1950-иад оны эцэс 1960-аад оны эхэнд дизель хөдөлгүүртэй тусгай танкийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Дайсны сумыг ойлгохын тулд хуягт хавтанг налуу их өнцгөөр суурилуулж байв. Хуягт хавтангийн налуугийн зохистой өнцгийн ачаар юуны түрүүнд танкны дух хэсгийн хуягийн хамгаалалт 90 мм болсон юм. Тэр үед германы Т-4 танкны дух хэсгийн хуягийн зузаан дээд тал нь ердөө 50 мм байсан юм. Дайны эхний жилүүдэд зөвлөлт засаг танкны үйлдвэрлэлийн нэлээд өргөжүүлэхийг зохион бүтээгчдэд үүрэг болгосон юм. Т-34 танкийг Поволжья, Урал, Сибирийн хэд хэдэн үйлдвэрт бүтээж байв. Шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, хүүхэд болон эмэгтэйчүүд голдуу мэргэшил дор ажиллах хүчинтэй үйлдвэрт танкийн бүтцийг тасралтгүй сайжруулж, хямд өртгөөр хийж байлаа. “34”-ийн найдвартай, ашиглахад энгийн зэргийг цэргийнхэн тэр даруй үнэлж байв. Зохион бүтээгчид танкны бүх үндсэн холбоос, агрегатыг дээд зэргийн хүртээмжтэй хийсэн тул механикчид хээрийн нөхцөлд орлох хөдөлгүүрийг хийх боломжтой байсан. Тулалдаанд эвдэрсэн нэг танкийг дараа нь хэд хэдэн удаа засч ашиглаж болох байсан тул дайны үед энэ их чухал байв.  1943 онд танкийг эрс өөрчлөн, түүнд 85 мм шинэ их буу суурилуулав. Фашистууд “Хар ирвэс”, “Бар” шинэ танк бүтээсний хариуд үүнийг бүтээсэн юм. Гэхдээ “Т-34” сул тал байхгүй төгс машин байсан гэж хэлэх аргагүй. Ажиглалтын төхөөрөг, командлалын цамхагийг ажиглах боломж хязгаарлагдмал тул дайны явцыг харахад түвэгтэй, бүхээг тав тухгүй байсан юм. Уинстон Черчилийн нэрлэснээр “шидтэн-танкийг” дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн өргөн ашигласан билээ. Дайны жилүүдэд 50 мянга гаруй танк үйлдвэрлэсэн юм. Гитлерт 1942 онд зөвлөлтөд сард 100 орчим танк үйлдвэрлэж байгаа тухай хэлэхэд, тэрээр зөвлөхүүдээ “худалч” хэмээн нэрлэсэн юм. Гитлерийн зөвлөхүүд үнэхээр төөрөлдсөн юм. ЗХУ сар тутам 2200 танк үйлдвэрлэснээс ихэнх нь Т-34 байжээ. Энэ танк Михаил Кошкин болон Александр Морозов нарын удирдлаганд зөвлөлтийн зохин бүтээгчдийн бүтээсэн дэлхийн цэргийн техникийн ер бусын загвар болон түүхэнд оржээ.