Эрдэм шинжилгээний реакторт зориулсан өөрийнх нь ураныг гадаад оронд баяжуулах хүсэлтийг авч үзэх тусгай комисс МАГАТЭ-гийн дэргэд байгуулахыг Иран улс хүслээ. Хоёр өдрийн өмнө МАГАТЭ-д явуулсан илгээлтэнд хүсэлтийг явуулсан гэж Ираны ГХЯ-ны сайд Манучехр Моттаки мэдэгдлээ. 10-р сарын 21-нд Венад болсон Орос, АНУ, Франц, Иран улсууд МАГАТЭ оролцсон уулзалтан дээр тегераны эрдэм шинжилгээний реакторт зориулсон цөмийн түлш нийлүүлэх талаар багц санал боловсруулсан билээ. Атомын агентлагын гол санаа нь, бага зэрэг баяжуулсан ираны ураныг эхлээд Орос улсад гүйцээж боловсруулаад дараа нь Францд түүнээс түлшний гол бэлдэхэд оршиж байна. МАГАТЭ-ийн энэ саналд Иран улс баасан гаригт хариу өгөх ёстой байсан боловч энэ долоо хоногийн дунд хүртэл хойшлуулсан билээ. Иран улс энхийн атомын нэр дор цөмийн зэвсэг хийж байгаа гэж АНУ болон барууны хэд хэдэн орон сэжиглэж байгаа юм. Ираны удирдлагууд цөмийн хөтөлбөр нь энх тайваны зорилготой бөгөөд эрчим хүчний хэрэгцээг хангах ёстой гэж мэдэгдэж байгаа.