11-р сарын 1-нээс Москвад хийж эхлэж байгаа Их Британийн ГХЯ-ны сайд Дэвид Милибэндийн айлчлалаар хуримтлагдсан асуудлуудыг үр бүтээлтэй хэлэлцэж, шинэ нөхцөлд хамтын ажиллагааг гаргана гэдэгт оросын тал найдаж байна. Энэ тухай Их Британд суугаа ОХУ-ын элчин сайд Юрий Федотов оросын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Орос, британын улс төрийн нөхцөл байдал бордит амьдралаас хоцорч байна гэж тэр тэмдэглэлээ. Орос улсад эдийн засгийн болон бусад гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хэрэгт татсан оросын иргэдийг хүлээлгэж өгөхөөс британийн засгийн газар байнга зайлсхийж байгаа асуудал 2 орны харилцаанд саад тотгор болж байна гэж элчин сайд тэмдэглэлээ. Терроризмийн эсрэг хамтран тэмцэхээс британы тал татгалзаж байгаа визийн хурээнд хязгаарлалт хийж байгаа зэрэг нь олон хэцүү асуудлуудыг бий болгож байна. Зарим нэг асуудал дээр харилцан ойлголт байхгүй байгаа ч гэсэн энэ нь бусад салбар дах харилцан ойлголтод саад болох ёсгүй гэж дипломатч тэмдэглэлээ.