Шанхайд, Камбоджийн тугтай, оросын иргэд 12 хүний багын бүрэлдхүүнтэй «Ориент Уинд» хөлөг онгоц саатуулагдсан байна.10-рт сарын 30-нд Оросын ерөнхий консулын газарт, хөлөг онгоцны удирдах газраас хятадын боомтод тус хөлгийг саадуулсан гэж мэдээлсэн гэж ГХЯ-ны мэдээнд өгүүлжээ. Хөлөг онгоцны эздийн мэдээлснээр 6-р сарын 13-нд дорнод хятадын тэнгист «Ориент Уинд» хөлөг хятадын ачааны онгоцтой мөргөлдсөн явдал хөлөг онгоцыг саатуулах шалтгаан болсон байна. Хэн нь буруутай талаар хөлөг онгоцны эзэд болон Шанхайн боомтын захиргааны хооронд санал зөрөлдөж байна. Энэ үйл явдал хууль эрх зүйн нехцел байдалд болсон учир олон улсын эрх зүйн хэмжээнд хурдан шийдвэрлэгдэнэ гэж оросын тал найдаж байна.