Афганистаны ГХЯ-ны сайд асан Абдулла Абдулла ерөнхийлөгчийн дахин сонгуулд оролцохоос татгалзлаа. Кабул хотод өөрийнхөө талынхантай уулзахдаа сонгуулыг тасалдуулазхыг уриалаагүй боловч сонгуулын ерөнхий хороог эрс шүүмжиллээ. 11-р сарын 7-нд болох сонгуулд Абдулла, одоогийн ерөнхийлөгч Хамид Карзайн өрсөлдөгч нь байсан юм. Карзай сонгуулын ерөнхий хорооны даргыг огцруулахгүй гэж мэдэгдсний дараа ГХЯ-ны сайд асан өөрийн шийдээ гаргасан байна. Сонгуулийн 1-р шатны үеэр маш олон зөрчил илэрсэн билээ. Абдулла сонгуулын эхний шатанд Карзайн талынхан булхай гаргасан гэж үзэж байна. Сонгуулын бие даасан комисс үүнийг хуурамч баримт гэж үзсэн. Одоо Карзайд өрсөлдөгч байхгүй болсон тул сонгуулын 2 дах шат болох нь эргэлзээтэй болж байна. Сонгуулын эхний шатанд Карзай 50%, Абдулла 30%-ийн санал авсан билээ.