11-р сраын 18-нд болох Орос улс ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын хийх газрын тухай асуудлыг Кремль шийдлээ. Сонголт хийхэд хэцүү байсан боловч Дмитрий Медведев Стокольм явна. Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол асуудлуудын нэг нь энэ байлаа.
Швед улс ЕХ-г даргалаж байгаа учраас Стокольм автоматаар Орос улс ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын талбар болж байна. Орос,Швец улсуудын харилцаа маш хүйтэрсэн учраас дипломтууд болон түшмэдүүд энэ зунаас хойш уулзалт хийх газрыг Брюссельд болгохоор хөөцөлдсөн билээ. Нэг удаа ийм явдал болсон юм. 2002 оны намар тэр үеийн ерөнхийлөгч байсан Владимир Путин Дани улс руу явахаас татгалзаж байсан. Тэр үед Копенгаген Оросын эсрэг чиглэсэн Бух дэлхийн чеченүүдийн конгресс гэгчийг зохион байгуулахыг зөвшөөрсөн билээ. Кремлийн эх сурвалжаас мэдээлснээр ЕХ-г даргалаж байгаа Швед улс Орос Европын харилцааны 2-р зэргийн асуудлуудыг урьтал болгож, жинхэнэ асуудлаар ур бүтээлтэй ажиллана гэдэгт одоог хүртэл итгэхгүй байсан. Жишээлбэл Чечень, Гүрж, Украйны асуудлууд, Орос дах хэвлэл мэдээллийн хэргэсэлийн эрх чөлөө гэх мэт. Дмитрий Медведевийг Стокольм явуулахгүй байх асуудлыг Кремель эцсийн мөчийг хүртэл, Шведийн ГХЯ-ны сайд Карл Билдын удаа дараа хийсэн өдөөн хатгасан мэдэгдлүүдтэй холбож үзэж байсан.Тэр ноднин Өмнөд Осетд болсон явдлыг Орос улс Гүржийн эсрэг хийсэн түрэмгийлэл гэж бусдаас түрүүн мэдэгдсэн бөгөөд энэ ажиллагааг 1938-1939-н онуудад Гитлерийн Чехословакд үйлдсэн гэмт хэрэгтэй адилтгаж үзсэн билээ. Швед улс, Польш болон Балтын орнуудтай нийлэж Москвагийн эсрэг хатуу хориг тогтоохын төлөө тэмцэж байсан. Мөн ЕХ-ы «Дорнодын түншлэл» хөтөлбөрийн хүрээнд Орос, хуучин зөвлөлтийн 6-н бүгд найрамдах улсуудын хооронд шаантаг хийхийг оролдож байсан билээ.
Герман, Испан, Итал, Финлянд зэрэг улсууд хүчтэй удаан хугацааны нөлөө үзүүлсний дараа Стокольмд Оросын тал очих зөвшөөрлийг өгсөн гэж Кремлийн эх сурвалж мэдээллээ. Европын хүрээлэнгийн германы судалгааны төвийн захирал Владислав Беловын саналыг сонсоё:
Энэ нь оросын талыг дээд хэмжээний уулзалтанд оролцох шаардлагатай гэсэн санал байсан болохоос дарамт нөлөө биш юм. Энэ оролцоо хоёр талын харилцааны хөгжлийн чухал үе шатай холбоотой. Харилцан ойлголцолд хүрэх ёстой боловч зогсонги байдалд ороод байгаа стратегийн түншлэлийн асуудалтай холбоотой юм. Ийм учраас Стокольм бол зөвхөн ээлжит уулзалт ч биш. Энэ уулзалтаар онцгой нөхцөлд, онцгой түвшинд төрийн тэргүүнүүд асуудлыг зүгээр хэлэлцэх биш тодорхой тохиролцоонд хүрэх ёстой юм. «Замын карт»-ын талаар тодорхой тохиролцоонд хүрэх ёстой, бид цаашдаа хаашаа явж байгаа дараа дараачийн саруудад юу хийх ёстойг тодорхойлох ёстой гэлээ.
Стокольмд ашигтайгаар Москвагийн сонголтонд бодитой нөлөөлсөн Герман, Испан, Итал, Финлянд улсуудын төрийн тэргүүнүүд болох гэж байгаа дээд хэмжээний уулзалтын явцын талаар зохих хариуцлага өөрсдөдөө хүлээж байгаа. «Умард урсгал» хийн хоолойн төслийн талаар Швед улс тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Түлш эрчим хүчний үндэсний аюулгүй байдлын сангийн захирал Константин Симоновын саналыг сонсоё:
Орос улс Шведэд болох дээд хэмжээний уулзалтанд анхнаасаа маш болгоомжтой хандсан. Энэ байр суурь эрс хатуу боловч эцсийн дүнд Медведев Стокольм явах болсоныг бид харж байна. Ер нь энэ бол зөв алхам юм. Швед улсыг улс төрийн хоосон бодлоосоо салж эдийн засгийн хамтын ажиллагааг илүү анхаарах хэрэгтэй гэдэгт үнэмшүүлэх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө шведийн парламентын хэдэн гишүүд «Хойт урсгал» хийн хоолойг барьж болохгүй яагаад гэвэл түүнийг барих платформоор дамжиж Оросын зэвсэгт хүчин Швец улс руу дайрна гэж үнэмшилтэй ярьж байсныг би сануулж байна. Энэ үнэхээр байж боломгүй зөгнөл юм. Ийм байдлаар Германд бас хэн нэгэн «Хойт урсгал» хийн хоолойгоор оросын явган цэрэг гүйж ирээд Германыг эзлэнэ гэвэл инээдэм биш үү?
Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал Леонид Григорьевын үзэж байгаагаар ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Орос улс ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг хийх Стокгольмд очихоор шийдсэн хүнд хэцүү сонголт Стокольмийг улс төрийн арга хэрэгслээр энэ хийн хоолойн төслийг улс төржүүлэхгүй байхыг үнэмшүүлэх хэрэгтэй юм.
Барууны орны улс төрийн хүрээнийхэн, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн сүүлийн 2-3-н жилийн энэ хийн хоолойн эсрэг хийж байгаа дайнаас болж энэ төслийн түвшин буурсан юм. Одоо энэ төслийн талаар Европд сэтгэгдэл арай өөр болсон яагаад гэвэл америкийн талаас эсэргүүцэл багассан юм. Одоо энэ асуудал намжмал байдалд ороод байна. «Хойт», «Өмнөд» урсгалууд хэрүүлийн алим болохоо аль хэдийнээ больжээ. Бүх юм аажмаар байх ёстой байрандаа орж байна яагаад гэвэл энэ төсөл улс төрийн биш арилжааны төсөл гэдгийг одоо ойлгож байх шиг байна. Миний бодлоор бид хийн хоолойг улс төржүүлэхгүй байх үйл явдалд оролцогч болж байна. Энэ талаар Европд хэнд ч хэрэгүй солиорол үүссэн байсан. Одоо бид энэ байдлаас аажимаар гарч байна гэлээ.
Дани улс Балтын тэнгис доорхи өөрийнхөө эдийн засгийн бүсэд «Хойт урсгал» хийн хоолой тавих экологийн зөвшөөрөл өгсөн явдал энэ төслийн чухал хүчин зүйл боллоо. Ойрын өдрүүдэд Финлянд улс бас өөрийнхөө шийдвэрийг гаргана байх. Стокольм явах талаар гаргасан ерөнхийлөгч Дмитрий Медведевийн шийдвэр нь Швед улсыг «Хойт урсгал» хийн хоолойн төсөлд оролцох сонирхолыг татах Москвагийн улс төриййн тод дохио юм. Швед улс ЕХ-г даргалаж байгаагийн хувьд Польш, Балтын тэнгисийн орнуудад, «Хойт урсгал» төсөлд бодитойгоор, улс төржүүлэхгүй, юуны өмнө олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх баталгаа гэдэг талаас нь хандах асуудалд үлгэр жишээ үзүүлэх ёстой.