Якутад осолдсон онгоцонд байсан 11-н хүн бүгд нас баржээ гэж ОБЯ-ны Алс дорнодын бүсийн төвд мэдэгдсэн байна. Осол болсон газрын түймэрийг унтараасан байна. Энэ онгоц хүнгүй газар унасан учраас газар дээр хүн осолдоогүй байна. Онц байдал болсон газар аврах албаныхан ажиллаж байна. ОХУ-ын ДХЯ-ны Ил-76 ачааны онгоц өнөө өглөө БН Саха Якут улсын Мирный нисэх онгоцны буудлаас хөөрөхдөө осолдсон байна. Энэ осол москвагийн цагаар 02:00-д болсон байна.