Орос улс болон Европын Холбооны хамтын ажиллагааны стратегийн хөгжлийн ирээдүйн төлөө хоёр талын харилцаанд чухал шийдвэр гаргах цаг болсон. Энэ нь улс төр, санхүү-эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг бүх салбарт Орос улс болон Европын Холбооны яриа хэлэлцээнд хамаатай билээ. Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Василий Лихачев Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаар “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдсан юм. Тэрээр баасан гаригт Брюссельд ажлаа дуусгажээ.  Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны удирдагчид Лиссабоны гэрээг батлахтай холбоотой саад тотгорыг эцсийн дүнд даван тууллаа. Ойрын үед Европын Холбоо байгууллагынхаа удирдах механизмыг өөчрлөх юм. Үүнийг хийхийн тулд Европын үндсэн хуультай дүйцэх Лиссабоны гэрээнд гарын үсэг зураагүй Европын Холбооны цорын ганц улс Чехид буулт хийлээ. Тухайлбал Европын Холбооны ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, байгууллагын салбарыг гүнзгий шинэчлэх юм. Одоо Европын Холбоо Гадаад хэргийн яамтай болно. Лиссабоны гэрээг баталснаар Европын Холбоо илүү нэгдсэн байгууллага болж, Орос улс болон Европын Холбооны харилцаанд нааштай нөлөөлөх нь гарцаагүй гэж Висилий Лихачев үзэж байна.  Европын Холбоонд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд зэрэг ийм бүтэц бий болсон тул нэг саналаар гол шийдвэр гаргана. Нэг талаас бидэнд энэ их сайн талтай. Учир нь сүүлийн жилүүдэд Европын Холбооны олонх гишүүний шийдвэрийг нэг эсвэл хоёр орны хүслээр урт хугацаанд саатуулж байсан гайхалтай байдлыг бид нэг бус удаа ажигласан. Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны тухай шинэ гэрээний яриа хэлэлцээний эхлэл ийм байдалтай байсан.  Өнөөгийн байдлаар Орос улс болон Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагааны тухай шинэ гэрээ боловсруулах яриа хэлэлцээ элдэв саадгүй, эрчимтэй болж байна хэмээн Василий Лихачев тэмдэглэв. Москва, Брюсселийн харилцаанд хараахан шийдээгүй асуудал байгаа ч, хоёр тал үүнийг шийдэхийг хүсч байгаа нь нэн чухал билээ. 
Нэг талаас европын түншүүд энэ баримт бичгийг эцэслэн боловсруулах, үүний дэмжлэгээр одоо үйлчилж байгаа, мөн өнөө хүртэл сунгасан гэрээг өөрчлөх хүсэлтэй байна. Нөгөө талаас Европын Холбоо хэд хэдэн болзол тавьдаг болохыг бид хэд хэдэн яриа хэлэлцээнээс мэднэ. Экологи, эдийн засаг, худалдаа, аюулгүй байдлын салбар шинэ гэрээнээс ихээхэн хамаарч байгааг Брюссель ойлгож байгаа гэж найдаж байна. Эрчим хүч манай эдийн засгийн түншлэлийн төвд байгааг тэмдэглэх хэрэгтэй. Орос улс уламжлал ёсоор Европын Холбооны оронд нүүрс ус төрөгч нийлүүлдэг гол улс юм. Орос болон Европын Холбооны харилцаанд эрчим хүчний нөөц нийлүүлэгч улсыг ялгаварлан гадуурхасан зүйл бхий Эрчим хүчний харти тээг болж байна. Орос улс саяхан энэ гэрээнд оролцохоос бүрэн татгалзсан юм. Үүний оронд Орос улс европын түншүүдэд эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааны хууль эрхийн баазад шинэ үзэл баримтлалыг санал болгосон. Одоо Европын Холбооны хариу хүлээж байна. Хэрэв энэ баримт бичгийг баталбал “эрчим хүчний гинж”-ийн бүх оролцогчдын ашиг сонирхолыг тэнцвэрийг хангана. Шведийн нийслэл Стокгольмд 11-р сарын 18-нд болох Орос-Европын Холбооны ээлжит дээд хэмжээний уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно. Олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай хамтын ажиллагаанд анхаарал хандуулах нь дээд хэмжээний уулзалтын нэг зорилт хэмээн Василий Лихачев үзэж байна.