Канадын Британийн Колумби мужийн нийслэл Виктория хотоос гараанаас гарсан Олимпийн бамбарыг авч явах буухианы маршрут эсэргүүцлийн ажиллагааны улмаас өөрчлөгдлөө. Хүн амын хэрэгцээнд санаа тавихын оронд олимпийн наадамд их хэмжээний хөрөнгө зарж байгаад сэтгэл дундуур байгаа хэдэн зуун хүн гудамжийг хэдэн цагаар хаажээ. Зохион байгуулагчид бамбарыг авч явах тойруу зам хайхад хүрсэн байна. Тэшүүрийн нэрд гарсан тамирчин Катриона Ле Мей-Доан болон триатлонист Симон Уайтфилд нар канадад бамбарыг анх өргөж явжээ. Бамбарыг авч явах буухианд 12 мянган хүн оролцоно. 2010 оны өвлийн олимпийн наадам болох Канадын Ванкувер хотод олимпийн бамбарыг Грекээс авчирсан юм. Тэнд эртний олимпт бамбарыг нарны туянаас асаасан байна. Олимпийн наадам эхлэхээс 106 хоногт бамбарыг Номхон далайн эргээс Атлантын далай, мөн буцаад энэ маршрутаар 45 мянган км замд авч явна.