Шар тэнгисээс Приморт бямба гаригт ирсэн хүчтэй цаасан шуурга Владивосток хотын амьдралыг тасалдууллаа. Цаг агаарын таагүй байдлаас нисэх буудлыг хаажээ. Том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссоон байна. Аж ахуйн бүх байгууллага байгаийн гамшигтай тэмцэж байна. Секундэд 15 метрийн хурдтай хүчтэй шуурга шуурч байна. Нойтон цас мод, цахилгаан дамжуулах шугамыг даржээ. Цаг уурчдын таамагласнаар агаарын температур 10-15 градусаар эрс буурч, газар мөстөх тул тээврийн хэрэгсэл хөдлөхөд саад болох бөгөөд цас дахин нэг хоног орно.