Оросын өмнөд хэсгийн Краснодарын хязгаарын амралт сувилалын хотуудад Олон улсын Хар тэнгисийн өдрийг тохиолдуулан экологийн өргөн хүрээтэй арга хэмжээ болж байна. Сочи, Новоросийск, Геленжика, Анап болон тэнгсийн эрэг орчмын бусад хотуудын 3 мянган сайн дурынхан энэ арга хэмжээнд оролцож байна. Сочи хотод сайн дурынхан “Ривьера” болон “Мацеста” наран шарлагын газрыг цэвэрлэнэ. Геленжика хотод албан бус наран шарлагын газрын хогийг зайлуулна. Цуглуулсан хогоор “Цагаан морь” галарейд ээлжит үзэсгэлэн гаргана. Галарейн үзмэрийг хуванцар сав, уут, наран шарлагын газар үлдээсэн шаахай зэргээр хийнэ. Өнөөдрийн энэ арга хэмжээ “Би Хар тэнгист хайртай” баярын ёслолын буудлагаар өндөрлөнө. Залуу яруу найрагчид шүлэг уншиж, дуучид хайртай тэнгисийн тухай ая дуугаа өргөнө.