Афганистаны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн хоёр хүний нэг Абдулла Абдулла шударга сонгуулийг баталгаажуулсан түүний болзлыг хүлээн зөвшөөрөхгүй бол ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцлийг орхиж магадгүй байна. Гадаад хэргийн сайд асаны сонгуулийн өмнөх штабын төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Абдулла хоёр дахь шатны шударга сонгууль явуулахад шаардлагатай болзлын жагсаалтыг урьд танилцуулсан юм. Хараат бус сонгуулийн комиссийн тэргүүн Азизулла Лодинаг албан тушаалаасаа огцрохыг тэр шаарджээ. Харин одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай сонгуулийн хорооны тэргүүнийг өөрчлөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль Афганистанд 11-р сарын 7-нд болно. 8-р сарын 20-нд болсон сонгуулийн үеэр олон зөрчил гарсан тул хоёр дахь шатны сонгуулийг явуулах гэж байна. Гомдол хүлээж авах комиссийн хүсэлтээр Сонгуулийн төв комисс сонгуулийн эцсийн дүнд өөрчлөлт оруулсан юм. Эцсийн дүнгээр Карзай 49,67 хувийн санал авсан байна. Афганистаны хуулиар сонгуулийн эхний шатанд 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой юм.