Москва хотноо Стратегийн давшилтын зэвсэг -2 гэрээ байгуулах тухай орос-америкийн чухал хэлэлцээ боллоо. АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах Жеймс Жонс хоёр оронд нэн чухал бүрэн хэмжээний шинэ гэрээний талаарх байр сууриа Орос улсын удирдлагатай уялдуулахаар Москвад жич иржээ. Энэ гэрээний ирээдүйн талаар Анатолий Потапов тайлбарлахдаа,
Стратегийн давшилтын зэвсэг -1 өмнөх гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусана. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар шинэ гэрээ шаардлагатай болохыг энэ жил уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Баримт бичиг хуулиар үүрэг хүлээх ёстой гэж Москва үзэж байна. Вашингтон ч үүнийг ихээхэн сонирхож байна. АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Жеймс Жонсын Москвад хийж байгаа айчлал үүнтэй холбоотой. Хоёр тал энэхүү айлчлал, мөн болж өнгөрсөн яриа хэлэлцээг Стратегийн давшилтын зэвсэг-2 гэрээнд гарын үсэг зурах төгсгөлийн үндсэн шат гэж үнэлж байна. Москва аль ч улсын нутаг дэвсгэрт хэрэв Вашингтонд тааламжтай бол гурав дахь орны нутаг дэвсгэрт гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгааг Вашингтоны элч төлөөлөгчид уламжлав. Яриа хэлэлцээ ямар нэг буулт хийх тухай бус нэгдсэн тохиролцоонд хүрэх хатуу бодолтой байгааг харууллаа. Москвад болсон яриа хэлэлцээний талаар зэвсэг үл дэлгэрүүлж, хязгаарлах асуудал эрхэлсэн шинжээч Александр Пикаев ярьж байна.  Мэдээж хэрэг тохиролцох боломжтой, мөн хэрэгтэй гэж шинжээч үзэж байна. Орос, АНУ бие биенээ дайснууд гэж үзэхгүй байгаа. Гэлээ гэхдээ хоёр орны харилцаа ийм гэрээгүй байх хэмжээнд сайн биш байна. Ноцтой багагүй асуудал бий. Тиймээс Гэрээ хэрэгтэй. Харилцан бүрэн итгэлцэл байхгүй тул шалгах арга хэмжээ шаардлагатай. Хоёр тал үндсэндээ үүнтэй санал нэг байна гэж Александр Пикаев ярив. Москвад болсон яриа хэлэлцээний үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн туслахтай уулзсан Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын байр суурийг энд нэмэе. Үндсэн тохиролцоонд хүрвэл цаашид Гэрээг батлах эрчимтэй ажилд бэрхшээл гарахгүй. Учир нь энэ бичиг баримт Орос улс, АНУ, дэлхийн стратегийн тогтвортой байдлын ашиг сонирхолд нийцэж байгаа юм хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд үзэж байна. Москвад болсон яриа хэлэлцээний талаар ийм байр суурьтай байна.