Япон, Хятад, Өмнөд Солонгос улс бүс нутагт байгалийн томоохон гамшгийн үр дагаврыг арилгахад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Японы Кобе хотод өнөөдөр болсон гурван талын анхны зөвлөлгөөнөөр сайд нарын түвшинд энэ сэдвийг хэлэлцэж, ийнхүү тохиролцжээ. Япон улсыг Тээврийн сайд Сэйзи Маэхара, БНХАУ-ыг иргэний захиргааны сайд, БНСУ-ыг Онц байдлын үндэсний агентлагийн тэргүүн нар төлөөллөө. Хэлэлцүүлгийн үеэр Азийн энэ гурван оронд багагүй тохиолддог хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах, аж үйлдвэрийн объект болон орон сууцны барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах талаар туршлага солилцоход онцгой анхаарал хандууллаа. Энэ асуудлаар тогтмол мэдээлэл солилцох нь нэн чухал болохыг талууд тэмдэглэв.