Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов Гренландын мөсөөр аялна. Энэ удаа түүнтэй Өмнөд Солонгосын онц байдалд аялагч Сунг Хун Ким хамт аялна. Ирэх жил Орос улсад Өмнөд Солонгосын жил, мөн Өмнөд Солонгост Оросын жилийг зарласантай холбогдуулан энэ экспидицийг зохион байгуулж байна. Конюхов түүний хамтрагч Гренландын өмнөд хэсгээс хойд хэсэг хүртэл нохойтой чаргаар туулна. Японы аялагч Наоми Уэмура ийнхүү аялахыг оролдсон ч, замаасаа буцсан юм. Энэ жил 58 настай Федор Конюхов 2007 онд Гренландын зүүн хэсгээс баруун хэсэг хүртэл 14 хоногт туулсан билээ.