АНУ-ын фондын зах зээлд баасан гаригт уналт ажиглагдлаа. АНУ-ын ажил хэргийн идэвхтэй байдлыг илтгэдэг тэргүүлэх үзүүлэлт Доу Жонс Нью-Йоркийн фондын биржийн арилжааны эцэст 2,5 хувиар буурчээ. Үндэсний эдийн засаг хямарлаас хурдан гарах тухайд хөрөнгө оруулагчид итгэлтэй бус байгаагаас фондын зах зээлд ийм байдал үүссэн гэж шинжээчид үнэлж байна. АНУ-ын Худалдааны яам нэг өдрийн урьд эдийн засгийн нааштай үзүүлэлтийн талаар мэдэгдсэний дараа тус улсад эсрэгээр ханш өссөн юм.