Берлины хана нурсны 20 жилийн ойн ёслолын ажиллагаа өнөөдөр Германы нийслэлд эхэлж байна. Ёслолын ажиллагаанд ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев, АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш /эцэг/, өдгөө нас сүүдэр 89 хүрсэн Германы канцлер Гельмут Коль нар оролцоно. Хүйтэн дайны бэлэг тэмдэг Берлины ханыг 11-р сарын 9-нд нураасан юм. Энэ өдөр Бранденбургийн хаалганд эрх чөлөөний Баяр болно. Энэ баярт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно.