НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай баасан гаригт утсаар ярив. Уулзалтын үеэр Африкт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн юм. Үүнээс гадна 12-р сард болох Копенгагены цаг уурын бага хурлаар хэлэлцэх сэдвийг мөн хөндлөө. НҮБ-ын талбар нь хүн төрлөхтөнд тулгарсан илүү хурц асуудлыг шийдэх арга замыг хайх цогц механизм юм хэмээн Орос улсын ерөнхийлөгч тэмдэглээд, олон улсын цаг уурын үйл явцын тухайд нэгдсэн арга барил боловсруулах нь чухал хэмээн тэр хэллээ. Кабул дахь НҮБ-ын зочны өргөөнд 10-р сарын 28-нд зэвсэгт этгээдүүд халдаж НҮБ-ын таван ажилтан нийт 12 хүн амь үрэгдсэн эмгэнэлт үйл явдал тохиосонд Д.Медведевт эмгэнэл илэрхийлэв. Афганистанд НҮБ-ын тогтворжуулах үүргийн ач холбогдлыг мөн тэмдэглэллээ.