Нью-Йорк болон Сан-Диего хотод БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хойд америкийн газрын дарга Ри Гын болон АНУ-ын Төрийн Департаментын Хойд Солонгосын асуудал эрхэлсэн газрын захирал Сон Ким нарын уулзалт боллоо. Тэд Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын яриа хэлэлцээнд улс орноо төлөөлдөг юм. Энэ яриа хэлэлцээнд БНАСАУ-аас гадна Орос, АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон улс оролцдог юм. Тэд зургаан талын яриа хэлэлцээг сэргээх, хоёр талын уулзалтын график төлөвлөгөөний талаар санал солилцов.  АНУ-д эхэлсэн амрик-хойд солонгосын яриа хэлэлцээг шинжээчдийн түвшинд идэвхтэй тайлбарлаж байна. БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдэхэд ахиц гарах боломжийн талаар өөдрөг хирнээ болгоомжтой өнгө аясаар ярьж байна. Хойд Солонгосын зочин хувийн байгууллагын урилгаар АНУ-д иржээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх гол сэдвийг хэлэлцэхэд энэ саад болоогүй байна. Вашингтон, Пхеньяны байр суурийн нарийн ширийнийг ярьж байна. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Евгений Ким хойд солонгос болон америкийн дипломатчийн ярилцлагыг нааштай үнэлж байна. Энэ нь харилцан ойлголцоход чиглэсэн нааштай алхам юм. Талууд асуудлыг хэрхэн үзэж байгаа, өөрсдийн санаагаа бие биедээ мэдээлж, баримт сэлтийг иш татсан гэж бодож байна. Энэ мэдээж хэрэг бие биенийхээ байр суурийг мэдрэх анхны буудлага юм. Тэд шинэ нөхцөлд уулзаж, ирээдүйд холбоо тогтоох асуудлыг хэлэлцсэн.  Хойд Солонгосын 10-р сарын эхэнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах, цөмийн зэвсэг бүтээх үйл явцыг таслан зогсоох асуудлаар зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн болохоо мэдэгдсэн билээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хумих нөхцөлтэй гэрээнээс Хойд Солонгосын тал татглзах үеэр 2008 оны 12-р сард яриа хэлэлцээ зогсчээ. Харин 2009 оны 5-р сард БНАСАУ түүхэндээ хоёр дахь удаа цөмийн туршилт хийж, дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөхийг оролдсон юм. Зургадугаар сард ойрын тусгалтай пуужин харвасан байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Вэнь Зябао 10-р сарын 4-6-нд Хойд Солонгост айлчилсны дараа Пхеньян яриа хэлэлцээний ширээний ард суухад бэлэн болохоо мэдэгдсэн билээ. БНАСАУ-АНУ хоёр талын урьдчилсан уулзалт зохион байгуулах цорын ганц болзлыг тухайн үед БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тавьсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин 10-р сарын 29-нд Токиод айлчлах үеэрээ БНАСАУ болон АНУ-ын энэ чиглэлд явуулж байгаа арга хэмжээг Бээжин, Москва дэмжиж байгаа тухай мэдэгдсэн юм.