Сейшелийн арлын орчимд дээрэмчдийн эзэлсэн хөлөг онгоцонд оросын 23 иргэн байна. Тээврийн ажилчдын олон улсын холбооны шинжээч Петр Осичанский хөлгийн операторын мэдээллээс иш татан энэ тухай мэдээлэв. Багийн бүрэлдэхүүнд Филиппиний нэг иргэн, Ганын хоёр иргэн байна. Таиландын далбаатай загас агнуурын хөлөг онгоцыг эзэлсэн тухай өчигдөр тодорхой болсон. Европын Холбооны дээрэмчдийн эсрэг тэмцэх цэрэг-тэнгисийн ажиллагааны командлалын мэдээгээр хөлөг онгоц Сомалийн эргийн зүг явж байна.