Шатрын Оросын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байна. Сербийн Нови-Сад хотод болж байгаа тэмцээнд оросын эрэгтэй шатарчид Арменийн шатарчдыг хожжээ. Одоо оросын тамирчид 13 оноо авсан байна. Ойрын өрсөлдөгч азербайжаны шатарчид мөн 13 оноо авсан ч, хувийн үзүүлэлтээр муу байна. Эмэгтэй шатарчдын 8 тэмцээн болоход Орос, Гүржийн тамирчид 14 оноо авчээ. Оросын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид хоёр жилийн өмнө Грект болсон Европын аварга цолоо бататгаж, алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээн швейцари системээр 9 тоглолт болно. Ялагчийг багийн оноогоор хэрэв тэнцэвэл хувийн үзүүлэлтээр тодруулна.