Европын Холбооны орнуудын тэргүүн нар Лиссабоны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай Чехийн болзлыг зөвшөөрсөн байна. Европын Холбооны орнуудаас зөвхөн Чехи улс энэ баримт бичгийг сайшаагаагүй байсан юм. Одоо энэ баримт бичгийг ойрын үед батална. Европын үндсэн хуулийг орлох учиртай Лиссабоны гэрээнд гарын үсэг зурахын тулд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Чехийн нутаг дэвсгэрт хүний эрхийн тухай Европын хартийн үйлчлэлийг хязгаарлах зүйл оруулахыг шаардсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Чехийн нутгаас явсан германчүүд өмч хөрөнгийн маргаан дэгдээхээс сэргийлж ийм зүйл оруулахыг шаардсан байна.