Орос улсын Засгийн газрын тэргүүн В.Путин Монгол улсын ерөнхий сайд С.Батболд энэ албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэсэн цахилгаан мэдээ илгээв. “Орос улсад таныг манай хоёр орны сайн хөршийн харилцааг хөгжүүлэхийн төлөө тууштай ашиллаж байгаа туршлагатай улс төрч, дипломатчийн хувьд мэдэнэ”. Таны удирдлаганд Монгол улсын засгийн газар цаашид хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт бэхжүүлэх чиг шугамыг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна хэмээн цахилгаан мэдээнд дурдсан байна. Тантай үр бүтээлтэй ажиллахад бэлэн байгаагаа батлахыг хүсч байна.