Орос улсын монополийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн хүнд одооноос эрүүгийн хариуцлага ноогдуулна. Улсын монополийн эсрэг албаны уламжилснаар ийм арга хэмжээг тусгасан ОХУ-ын Эрүүгийн хуулийн 178-р зүйл баасан гаригт хүчин төгөлдөр болж байна. Зонхилох байр сууриа зүй бусаар ашигласан, эсвэл үнийн талаар үгссэн хариуцлагатай этгээдүүдийн эрх чөлөөг 7 жил хүртэл хязгаарлана. “Зонхилох байр сууриа” анх удаа зүй бусаар ашигласан этгээдүүдэд залхаан цээрлүүлэх “хатуу” арга хэмжээ авахгүй болохыг Улсын монополийн эсрэг алба тодрууллаа. Хуулинд шинээр өөрчлөлт оруулснаар нефть бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус болно гэж тус газар үзэж байна.