НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдүгээр хороо сансарт харилцан итгэх, мөн мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээний талаарх Оросын тогтоолын төслийг анх удаа санал нэгтэй сайшаалаа. Энэ байгууллага зэвсэг хураах болон улс төрийн бусад асуудлыг хариуцдаг билээ. АНУ өмнөх жилүүдэд сансрыг цэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн терроризмтай тэмцэхэд чиглэсэн оросын төслийн эсрэг санал өгч байсан юм. НҮБ-ын 192 орон гишүүн нь байдаг нэгдүгээр хороо төслийг баталсан нь цаашид Ерөнхий ассамблей үүнийг батална гэсэн үг юм. Ерөнхий Ассамблей Орос улс 12-р сард танилцуулсан баримт бичгийн дагуу санал хураах ёстой.